Олон улсын Ахмадын баярын өдөр, аймгийн ахмадын хороо
үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний баярын хурал Монгол туургатан театрт зохион
байгуулагдаж тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг
дарга Ж.Батжаргал, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн
ЗД-ын орлогч Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, аймгийн
ахмадын хорооны дарга Р.Лхагва нар болон
27 сумын ахмадууд оролцлоо.
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн
ИТХ-ын дарга Ц.Энхбат, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн
ЗД-ын орлогч Ч.Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөлөө. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг түүний бие төлөөлөгч
уншиж танилцууллаа.
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Хөдөлмөрч манлай ахмад” -аар
шалгарсан
Зуунмод сумын харьяат өндөр настан Балжинням овогтой
Жадамбаа
Сэргэлэн сумын харьяат өндөр настан Нямжав овогтой
Сангирагчаа
Баян сумын харьяат өндөр настан Дэндэв овогтой Алтангэрэл
Баяндэлгэр сумын харьяат өндөр настан Дамдин овогтой
Нас-Урт
Мөнгөнморьт сумын харьяат өндөр настан Долгоржав овогтой
Товууч
Баянхангай сумын харьяат өндөр настан Дадь овогтой
Хишигдолгор
Баянчандмань сумын харьяат өндөр настан Рэнбал овогтой
Батаа
Заамар сумын харьяат өндөр настан Агваандагва овогтой
Дашдаваа
Сүмбэр сумын харьяат өндөр настан Тогооч овогтой
Цэрэндолгор гуай нарт өргөмжлөл болон шагналыг гардуулан өглөө.
Олон улсын ахмадын баярын өдрөөр аймгийн ИТХ, аймгийн Засаг
дарга, Монголын ахмадын холбоо, Зуунмод сумын ИТХ, Засаг дарга, аймгийн ахмадын
хорооны шагналаар шагнагдсан ахмадуудад шагналуудыг нь тус тус гардуулан өглөө.