ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-09-27

Ард иргэдээ эрүүл амьдрах зан үйлд төлөвшүүлэх, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх ажлуудыг Аймгийн хэмжээнд шат дараатай зохион байгуулсаар байна. Тухайлбал иргэдийнхээ эрүүл амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээр бодитой үйлчилгээ, нотолгоонд суурилсан оношлогоог хийх нөхцөл бүрдсэн билээ. Мөн хөдөөгийн алслагдсан сумдын иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах үүднээс “Нүүдлийн амбулатор”-ийн эмчилгээ, үйлчилгээг сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд уг ажил тодорхой үр дүнд хүрсэн. Түүнчлэн 2018 онд “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан энэ хүрээндээ нөхөн үржихүйн насны 23 мянган эмэгтэй, 0-5 хүртэлх насны 11 мянга гаруй хүүхдийг үзлэг оношлогоонд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилт одоогийн байдлаар 70 гаруй хувьтай хэрэгжиж байна.


Энэ онд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяныг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд манай аймгийн хувьд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэр, Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн “Эрүүл хүүхэд” аян болгон зарлаж албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг,  Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнх-бадрал болон иргэд оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Улс орны хөгжлийн тулгуур бол хүний хөгжил. Хүний хөгжлийн асуудлын хамгийн чухал зүйл нь эрүүл мэндийн асуудал юм. Иймээс “Эрүүл хүүхэд” аяныг аймгийн хэмжээнд өндөр зохион байгуулалтайгаар хэрэгжүүлэн, 0-18 нас хүртэлх хүүхэд  нэг бүрийг үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, аянд идэвхитэй оролцохыг сумдын удирдлагууд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд болон нийт эцэг эхчүүдэд хандан уриалсан юм.

“Эрүүл хүүхэд” аян Аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний шат 9 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл явагдах ба энэ хугацаанд 0-18 нас хүртэлх бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хүүхэд тус бүрийн өвчний оношийг тодорхойлсон тоон үзүүлэлттэй болох юм. Аяны хоёрдугаар шатыг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд аяны эхний шатанд үзлэгт хамрагдсан хүүхэд тус бүрийн өвчлөл, оношлогооны дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эхлүүлэх аж.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%