ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНДЭЛГЭР СУМАНД МАШИНИСТУУДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

2018-09-27

Хүйтэн сэрүүний улирал ирж, галлагаа эхэлж байгаатай холбогдуулан тус сум төсөвт байгууллагуудын машинистуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг Эрдэнэ Сумын МСҮТ-ийн багш н.Нямдаваа, н.Сүхболд нар удирдан, “Машинистуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах”, “Мэргэжлийн дидактик, сантехникийн сургалт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр төсөвт байгууллагуудын галлагааны өрөө, ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийх талаар дадлага сургалт, машинистуудын дунд мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээнийг мөн зохион байгуулжээ.

Тус тэмцээний “Шилдэг гагнуурчин”-аар Од хүүхдийн цэцэрлэгийн машинист Н.Бат-Эрдэнэ шалгарч, багийн дүнгээр 1 дүгээр байрт Ч.Батсайхан ахлагчтай ЕБС-ийн 2-р баг, 2-дугаар байрт ЭМТөвийн Д.Батмөнх ахлагчтай баг, 3 дугаар байрт ЗДТГ-ын  Г.Батсайхан ахлагчтай баг тус тус шалгарсан байна.

Баяндэлгэр сум тус сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд мэргэшүүлэх, дадлага сургалтыг зохион байгуулсанаар машинистуудын ур чадвар дээшилж, багаар ажиллах чадвар сайжирч, харилцан туршлага солилцох боломж бүрддэг аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%