ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НОГООН ПАСПОРТ АЯН МАНАЙ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-09-27

Байгаль орчноо хамгаалах, эс хамгаалах нь иргэн бүрийн ухамсар, оролцооноос шууд хамааралтай байдаг. Иймээс хувь хүний төлөвшилд нөлөөлөх үүднээс хүүхэд бүрт эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах ухамсар суулгаж өгөх нь чухал юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн БОАЖЯ-ны сайдын санаачилгаар тус яамны харьяа “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төв, Аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Ногоон паспорт” аяны нээлтийг зохион байгууллаа. Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал суулгах зорилго бүхий уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, БОАЖЯ-ны харъяа “Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтэн С.Бямбабаяр болон Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар, ахлах ангийн 210 сурагч оролцсон юм.
“Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус аяны нээлтийн үеэр сурагчдад байгаль орчны талаар болон хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан бөгөөд сурагч тус бүрт “Ногоон паспорт”-ыг гардуулан өглөө. Ногоон паспорттой сурагч бүхэн байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд нээлттэй оролцох нөхцөл боломжоор хангагдаж байгаа аж.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу байгаль орчны даац чадамжид суурилж, хүний үйл ажиллагааны доройтлыг хязгаарлан, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх байгаль орчныг хамгаалах, иргэдийн санаачилгыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлж ногоон хөгжлийг хангах зорилтыг үндэслэн Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Манай аймгийн хувьд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль тус бүрт “Эко клуб” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус клубын гишүүн хүүхдүүд эх дэлхий, байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%