ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС “НОГООН ПАСПОРТ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018-09-25

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд эалуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс эаншилаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын 25,000 орчим сурагчид ногоон паспорт гардан авч эко кпубын багш, сурагчид идэвхтэй оролцож байгаа тул тус аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд Ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулах ажээ.

Аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газраас хамтран Ерөнхий боловсролын 9 сургуулийн 9-11 дүгээр ангийн 500 гаруй эко клубын сурагчдыг хамруулан Ногоон паспорт түүний ач холбогдол болон хөтлөх зааварчилгааг танилцуулах сургалтыг өнөөдөр /2018.09.24/ Залуучууд театрын бага танхимд зохион байгууллаа.

Сургалтаар “Ногоон паспорт” аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний танилцуулга хийж, Ногоон паспорт тараах, Ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байрлуулж Хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллахыг уриаллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%