НҮБ-ын ХХААБ-аас санаачлан 2001 оноос Дэлхий нийтээр жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн лхагва гаригт “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” арга хэмжээг зохион байгуулж олон нийтийн сүүний ач тусын талаарх ойлголт мэдлэгийг сайжруулж, залуу үе тэр дундаа сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар ирээдүйн эрүүл, чийрэг бие хүнийг бэлдэж, төлөвшүүлэхэд анхаарч ажилласаар ирсэн билээ.
Энэхүү арга хэмжээ одоогоор Дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр хүрээгээ тэлсээр байна.
Энэ онд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан ХХААХҮЯ, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон SECIM нэмүү өртгийн сүлжээ төсөл хамтран 9 дүгээр сарын 26-ны өдөр “Дархан 50 цогцолбор”-т 11:00-13:00 цагийн хооронд энэхүү арга хэмжээг зохион байгуулах тул хүүхэд залуучууд, эцэг, эхчүүд, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уг арга хэмжээнд Авьяаслаг Монголчууд шоу тэмцээний ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг тоглож, сүү, сүүн бүтээгдэхүүний амталгаат худалдаа болон бусад үйл ажиллагаа явагдана.