Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Есдүгээр хуралдаан 2018 оны 09 сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар:
1. Сумын 2018 оны үндсэн чиглэл хэрэгжилтийн явцын тухай танилцуулга
2. Урианы жилийн ажлын явцын тухай мэдээлэл
3. Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлан
4. Төрийн одон медальд уламжлах тухай
5. Хаягжуулалт /Шинээр үүссэн гудамж, хороолол/
6. Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцын мэдээлэл
7. Цалин шинэчлэн тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн ажил хариуцах, ажлын ачаалал даах чадварыг дээшлүүлэхэд анхаарч 2018 оны үлдсэн хугацаанд ажлаа эрчимжүүлж ажиллах, хугацаа алдсан, цалгардсан зарим ажлуудаа үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахын сумын Засаг дарга Г.Мөнхбадралд үүрэг болгож тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Сумын Засаг даргын “Албан даалгавар” 2018 оны 04 сард гарч хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, ААН-үүд, иргэдэд хандсан ажлуудыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хангагдаж байгааг тэмдэглээдЭрчим хүчний болзошгүй гэмтэл саатал гарах, эрчим хүчний хязгаарлалт хийсэн тохиолдолд зайлшгүй шаардлагатай үйлчилгээний газрууд/эмнэлэг, сургууль, банк санхүүгийн байгууллага, шатахуун түгээх станц г.м/-ыг эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болгох саналыг хүргүүлэхийг сумын Засаг даргад даалгав.