ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Залуучуудын хөгжлийг дэмжъе" анхдугаар чуулган зохион байгуулагдлаа

2018-09-25

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан удирдамжийн дагуу Залуучуудын өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх, орон нутгийнхаа хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор "Залуучуудын хөгжлийг дэмжъе" анхдугаар чуулганыг 2018 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгуулж 102 залуучууд оролцов.
Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн лектор Т.Буяндэлгэр "Зөв хандлага, харах өнцөг" сэдвээр, Номинхолдинг ХХК-ий хуульч Б.Идэрзориг "Сайн явах санааных" сэдвээр лекц уншиж, сумын ЭМТ-ийн их эмч Анхбаяр "Элэгний эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх" талаар зөвлөгөө өгч,Мөн "Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн төслийг танилцуулан санал бодлыг нь сонсож, Залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%