Заамар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд даамын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд нийт 18 сурагч өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Тус тэмцээнд сумын ИТХ-ын даргын санаачлагаар дэлхийн даамны холбооны мастер, өсвөрийн тив, дэлхийн аварга, 2018 оны монгол улсын аварга Б.Мөнхжин, Б.Анужин нар оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон байна.