ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗУУНМОД СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2018-09-25

Аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн улирдлагууд Зуунмод суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.Тухайлбал  1 тэрбум гаруй төгрөгийн өртөгөөр баригдаж байгаа авто вокзалын барилгын ажилтай танилцсан бөгөөл уг авто вокзалын барилга баригдсанаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, авто тээврийн үзлэг оношлогооны төвийн үйл ажиллагаа явагдах зэрэг авто тээврийн бүхий л үйл ажиллагаа нэг дор төвлөрч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.  

Мөн 350 орчим сая төгрөгийн өртөг бүхий 2 дугаар багийн төвийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд тус барилгыг энэ ондоо ашиглалтанд оруулах аж. Түүнчлэн 4000м3 багтаамж бүхий 2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй усан сангийн барилгын ажилтай танилцсан бөгөөд энэхүү усан санг шинэчилснээр 6000 гаруй метр цэвэр усны шугам шинэчлэгдэж, усан сангийн нөөц 2000 м3 хэмжээгээр нэмэгдэх давуу талтай аж. Мөн Зуунмод суманд баригдаж байгаа хувийн компаниудын орон сууцны барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Түүнчлэн манай аймагт хямд өртөг бүхий түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан түрээсийн орон сууц болгон ашиглаж болохоор барилгын ажилтай мөн танилцсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%