Төв аймгийн оюутан, залуучуудын нийгмийн бүхий л салбарт үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах зорилгоор Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-ын дэргэдэх “Залуус хөгжлийн төв”, УИХ-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ, “Төв аймгийн залуус” ТББ, Төв хөгжлийн түүчээ сан хамтран оюутан, залуучуудын “TUV+2030” фестивалийг Олон улсын “Найрамдал” зусланд энэ сарын 21-23-ны өдрүүдэд анх удаагаа зохион байгууллаа.
“TUV+2030” фестивальд 300 орчим оюутан, залуучууд хамрагдсан бөгөөд чуулганы нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг нар оролцсон юм.
Оюутан залуучууд эхний өдрөө Улаанбаатар хотод цугларан Төрийн ордонтой танилцаж, зуслан руу очиж байрласан бөгөөд 2 дахь өдрөө эв нэгдлийн бэлгэдэл спортын тэмцээн уралдаануудаар өрсөлдөхөөс гадна чуулганд оролцож, салбар илтгэлүүд хэлэлцүүлэгт суун, оюутан, залуусын өмнө тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, цаашид хоорондоо хэрхэн уялдаа холбооотой хамтарч ажиллах талаар нэгдсэн зөвлөмж гаргасан юм.