Төвийн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох сургалт, уулзалт 2018 оны 09-р сарын 11-ний өдрөөс 09-р сарын 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь уг арга хэмжээний зорилго юм.
Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд ур чадвар, танин мэдэхүйн "Центавр", “Гар бөмбөг”, "Сэлэнгийн дууг хэн сайн дуулах вэ" зэрэг тэмцээнүүд амжилттай зохион байгууллагдлаа.
Ур чадвар, танин мэдэхүйн "Центавр" тэмцээнд Төв аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд тэргүүлж тэргүүн байр, гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо.
Зохион байгуулагдсан тэмцээнүүдэд тэргүүлсэн Дундговь аймгийн ИТХ-д "Шилжин явах цом"-оо хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд Цагааннуур суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” компаний ажил байдалтай танилцан, Ээж мод, Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнг тольдон, Монголын Үг урлаачдын нийгэмлэгийн Хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн лекцийг сонсон, ОХУ-ын Улаан-Үүд хоттой танилцлаа.