ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс байгуулагдсан ажлын хэсэг Таван толгойн уурхайн орд газраас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км авто замын нөхцөл байдалтай танилцлаа

2018-09-20

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Таван толгойн уурхайн орд газраас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км авто зам дээр гарч байгаа зам тээврийн осол, зөрчлийн өнөөгийн байдалтай танилцах, зөрчлийг арилгах, хойшид гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Цогтцэций, Ханбогд, Цагаан хад, Гашуун сухайтын хилийн боомтод ажиллалаа.

Тус ажлын хэсэг Цогтцэций сумаас Гашуун сухайтын авто замын тэг цэгээс Оюу толгойн уурхай хүртэлх замд шөнийн цагаар тээвэрлэлт хийж байгаа авто машинуудын тээврийн хэрэгслийн гэрэл дохионы бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохиог шилжүүлж байгаа байдалтай танилцаж ажиллахад 5 авто машинаас 4 авто машин гэрэл дохионы болон бичиг баримтын зөрчилтэй байна.

Мөн тус замд замын эвдрэл гэмтэл их байгаатай холбоотой жолооч нар тухайн замын цөмөрхий, эвдрэлийг тойрон гарах болон хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоноос мөргөх, мөргөлдөх, замын хажууруу унах ослууд гарч байна.   

Ажлын хэсэг тус өдрүүдэд Цогтцэций, Ханбогд сумын удирдлагууд, цагдаагийн хэлтэс, тасгийн бүрэлдэхүүн, Гашуун сухайт авто зам ХХК-ийн удирдлага, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд авто машин явуулдаг компаниудын төлөөлөл, тээврийн хэрэгслийн жолооч, Гашуун сухайт хилийн боомтын хилийн болон гааль, мэргэжлийн хяналтын газрын захиргааны удирдлага албан тушаалтнуудтай уулзаж тус зам дээр гарч байгаа осол аваар, тээвэрлэлт, зам ашиглалт бусад нөхцөл байдлын талаар ярилцаж тус байгууллага, иргэдийн саналыг нэгтгэн ажлын хэсэг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж тодорхой шийдвэр, чиглэлийг холбогдох байгууллага албан тушаалтануудад хүргүүлж зам тээврийн осол зөрчилийг бууруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%