
Анх 1955 онд ЭХЯ-ны шийдвэрээр аймгийн төвийн эмнэлгүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэг ‘’болгож орон тоог 50 болгон дотор, мэс засал, төрөх , хүүхэд гэсэн үндсэн 4 мэргэжлийн тасгуудыг шинээр байгуулсан юм. Харин 1972 онд Аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн шинэ байранд орсноор дотрын мэргэшсэн алба 40 ортойгоор өргөжиж дотрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлсэн байна. Дотрын мэргэшсэн алба нь өнгөрсөн 60 жилийн хугацаанд 72 орчим мянган хүнд стационарын, 780 гаруй мянган хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Одоогийн байдлаар хөдөө орон нутаг сумдад аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторит дотор, зүрх судас, ахмадын, дуран, дотоод шүүрэл булчирхай, гемодиалез, хэт авиан кабинетуудад мэргэжлийн 7 эмч ажиллаж, хэвтүүлэн эмчлэх тасагт 3 эмч, 1 ахлах сувилагч, 10 ээлжийн сувилагч, 4 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй 1 жилд 12 орчим мянган хүнд тусламж үйлчилгээг үзүүлж, 100 гаруй удаа алсын болон төвийн дуудлагыг гүйцэтгэж байгаагаас гадна нүүдлийн амбулаториор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.



