Дархан сумын 15 дугаар багийн 1,2 дугаар хэсгийн голын 420 метр замыг хатуу хучилттай болгон шинэчлэн засварлах ажлыг аймгийн төсвийн 150 сая төгрөгөөр "Дархан АЗЗА" ТӨХК гүйцэтгэж өнөөдөр /2018.09.13/ хүлээлгэн өгөв. 3,5 метр өргөнтэй, хэвтээ бродюр, замын тэмдэг тэмдэглэгээ бүхий шинэ замтай болсноор 8 мянга гаруй хүн амтай тус багийн иргэд өрхийн эмнэлэг, сургууль, баг хорооруугаа явахад саадгүй зорчих боломж бүрдлээ.