2011 оноос хойш ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн нь Япон улсын Эхимэ, Саппоро гакүин, Нара, Осака, Токай зэрэг их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү хамтарсан төслийн баг Зүүн Байдлагийн голын хөндий Хустын булагт буй Хүннүгийн төмөр болон шавар шатаах зуухны судалгаа хийхийн зэрэгцээ олон үед холбогдох булш оршуулга, бууц суурин, агаарын тандалт, угсаатан зүйн зэрэг давхар нарийн судалгааг хийжээ.
Хурлын үеэр Монгол улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор, Япон, Солонгос, Оросын Буриад улсын эрдэмтэд хийсэн судалгаа шинжилгээний ажилаа танилцуулж илтгэл тавьж санал хүсэлтээ солилцлоо. Энэ судалгааны онцлог нь Мөнгөнморьт сумын Зүүн Байдлагийн нутаг дэвсгэр дээр оршдог археологийн дурсгалт газар Хүннүгийн түүхэнд холбогдох Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин зэрэг хот суурины дурсгалуудтай үйлдвэрлэлий газрууд салашгүй холбоотой хэмээн судлаачид үзсэн байна. Үнээхээр хүн төрлөхтний түүхэнд төмөрлөг зэвсэг нэвтэрснээр хөгжлийн шинэ үеийг авчирсан бөгөөд тал нутгийн нүүдэлчид энэ үеийг хэрхэн туулж ирсэн талаарх бодит үнэнийг археологийн шинжлэх ухааны судалгаагаар тодруулсан томоохон ажил болжээ. Үйл ажиллагаан дээр Зүүн Байдлагийн голын сав дахь археологийн дурсгалууд гэсэн нэртэй олон улсын хамтарсан багийн номын нээлтийн арга хэмжээг мөн зохион байгуулжээ.