Төв аймгийн газар тариалан эрхлэгчдийн “Ургац хураалтын зөвлөгөөн 2018” Баянцогт суманд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж болон газар тариалангийн бүсийн 14 сумын удирдлагууд, тариаланчдын 100 гаруй төлөөлөл оролцож байна. Төв аймгийн хувьд газар тариалангийн чиглэлээр “Аймгийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д 10 зорилт 44 арга хэмжээг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна байна.
Энэ онд
- Үр тариа-89,0 мян га,
- Буудай -78.0 мян. га,
- Төмс 5.6 мян.га
- Хүнсний ногоо 1.2 мян. Га
- Тэжээл -6500 га-д тус тус тарих зорилт дэвшүүлснээс
Тариалалтын төлөвлөгөөг:
- Үр тариа- 7 га буюу 87,6%,
- Үүнээс:Буудай-71621 га буюу 91,8 %
- Төмс- 5703,1 буюу 102,2 %
- Хүнсний ногоо- 1107,0 га буюу 92,2%,
- Тэжээлийн ургамал-8760,5 га буюу 116,8%,
- Тосны ургамал -11352.0 га буюу 113,1 %-иар тус тус биелүүлээд байна.
Хаврын тариалалтаар буудайн үрэнд урьдчилгаа төлбөрийг манай аймгийн санаачлага, хүсэлтээр 30%-иас- 10% болгуулсанаар -2848.0 сая төгрөг, буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үр олгуулсанаар-16.3 сая.төгрөг нийт 2 тэрбум 864.3 сая төгрөгийн дэмжлэгийг улсаас тариаланчдад олгосон юм. Мөн шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны 50 %-ийн урьдчилгаа төлбөрт 300 гаруй ААН, иргэн хамрагдаад байна.
Аймгийн Засаг даргын 2018 оны А/532 тоот захирамжаар ургацын урьдчилсан баланс тогтоох 2 ажлын хэсэг байгуулж, газар тариалангийн бүсийн сумдад 8 дугаар сарын 17-20-ний өдрүүдэд ажиллаж, нийт 107.6 мян.га-ын ургацыг тогтоосон юм. Үүний дараагаар аймгийн ургацын штабын өргөтгөсөн хурлыг 13 сумдын ургацын штабын дарга, гишүүдийг оролцуулан хийж үүрэг чиглэл өгөөд байна. Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй ургац арвин ургасан ч болцын хувьд харилцан адилгүй алаг цоог байгаа учир ангилан хураах шаардлага тулгарч байгаа юм. Мөн ургац хураалтын үеэр хур тунадас ихээр орж, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг байгалийн эрсдэл нөхцлүүд тулгарч болзошгүй байгаа тул эдгээрийг тооцож ургацаа аль болох богино хугацаанд хурааж авахыг анхаарууллаа.