Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажил өнөөдрөөс эхэллээ. Энэхүү ажлыг УИХ-ын дарга М.Энхболд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 5 дугаар сард Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдсан “Хөгжлийн түүчээ Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд тус төсөл ажил хэрэг болсон юм.
Өнөөдрөөс зураг төсөв боловсруулах ажил албан ёсоор эхлэж байгаа бөгөөд ирэх 2019 оны эхний улиралд дуусч дараачийн шатны ажлууд эхлэх аж. Гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гандна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.