ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЗИЙН 11 УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧ АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-09-11

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулганыг Монгол улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм. Чуулганд оролцож байгаа 11 улсын төлөөлөгчид Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлалаа.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын санаачлагаар төрийн үйлчилгээний нэгдсэн шинэ тогтолцоог бий болгох Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан иргэддээ түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэж төрд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх мөн төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Нэг цэгийн үйлчилгээ”-г боловсронгуй болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 2017 оны 10 дугаар сард аймагтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар тус төвөөр төвд төрийн үйлчилгээний 11 байгууллага, бизнесийн 9 байгууллага, дэмжих үйлчилгээний 7 байгууллага нийт 27 байгууллагын 398 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%