ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 13 дугаар хурал хуралдлаа

2018-09-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 9 дүгээр сар 5-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан ба хамгаалалтад авсантай холбогдуулан байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай асуудалтай танилцаж, уг асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн цогц арга хэмжээгээр хуулийн хэрэгжилтийг хангах, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор “Жендэрийн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа ба уг хөтөлбөрийг орон нутаг хэрэгжүүлэх зорилгоор “Жендэрийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.

Мөн Засгийн газрын Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулсан “Агаарын бохирдол, тоосжилтын улмаас Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн барих 8,2 км зам болон аймаг орон нутагтай хамтран ажиллах ажиллагааг эрчимжүүлэх” ажлын хэсгийн, “Баруун бүсийн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэх” ажлыг зохион байгуулсан ажлын хэсгийн, “Үйлдвэрлэл, уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээ түүнд тавих хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан ажлын хэсгийн, “Даланзадгад сумын хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой орон сууцыг судалж, санал боловсруулан танилцуулах” ажлын хэсгийн, “Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан ажлын хэсгийн тайлангуудтай танилцаж хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд чиглэл болголоо.

Мөн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ТУЗ-д Зах зээлийн үнийг судалж, түүнтэй уялдуулан 1 тонн нүүрсний экспортын үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн  ажиллах чиглэлийг өгч, иргэдийг төрийн шагналд тодорхойлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагналаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%