ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БАТСҮМБЭР СУМЫН ЕБС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2018-09-04

2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхлэж байна. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн сонгогдсон тойрог болох Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Мөн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нээлтийн арга хэмжээнд оролцож аймгийн хэмжээнд Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын ажлууд болон хэрэгжүүлж байгаа бодлогуудаас танилцуулсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд энээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ: “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэх талаар онцолсон юм. Энэ хүрээнд Батсүмбэр сумын ЕБС-д 5,8 сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны 6 төрлийн тоног төхөөрөмж /1-р хоолны тогоо, 2-р хоолны тогоо, махны машин, хөргөгч, аяга таваг ариутгагч, ус буцалгагч (100 литр) олголоо.

Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн “Багшийн хөгжлийн тухай” хууль анх удаа хэрэгжих бөгөөд боловсролын салбар, сурган хүмүүжүүлэгчдийн олон чухал асуудлуудыг шийдвэрлэж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд 2018.02.28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллахдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд баригдан, ашиглалтад орох 160 ортой сургуулийн “ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГА”-ын шав тавьсан бөгөөд одоогоор барилгын явц 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%