ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-09-03

         2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургуульд 15631 сурагч, Сургуулийн өмнөх боловсрол олгох 49 цэцэрлэгт 7589 хүүхэд хамрагдан суралцах юм. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Зуунмод сумын “Бүжинхэн” цэцэрлэг болон Ерөнхий боловсролын V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож баяр хүргэлээ. Энэ онд Боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 суманд Дотуур байр, 2 суманд цэцэрлэг, 3 суманд Соёлын төв, 2 суманд Спорт заал шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр суманд шинээр 100 хүүхдийн цэцэрлэг, Борнуур сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 5 сумын сургуулийн дотуур байр, 2 сургуулийн ариун цэврийн байгууламж, 6 сургуулийг технологийн кабинеттай болгох зэрэг томоохон ажлууд хийгдсэн байна.


Төв аймгийн хувьд “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар батлуулж, тус бодлогын хүрээнд “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” гэсэн дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах, хүүхэд бүрийн математик сэтгэлгээг хөгжүүлж, хүүхдийг мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, зөв дадалтай, хүмүүжил төлөвшилтэй бие хүн болгон сургаж, хүмүүжүүлэхэд бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн хичээлийн жилд “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье-II” аяныг өрнүүлсэн бөгөөд бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын гүйцэтгэлийн хувь 75.93 хувьд хүрч өмнөх оноос 1.57 пунктээр, сургалтын чанар 51.86 хувьтай дүгнэгдэж өмнөх жилээс 3.93 пунктээр тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ хичээлийн жилд тус амжилтаа ахиулах үүднээс “Сурагч нэг бүрийн сурлагын чанарыг дээшлүүлье” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн энэ 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд эрүүл хүүхэд аяныг өрнүүлэн Ерөнхий боловсролын 31 сургуулийн 15631 сурагч, Сургуулийн өмнөх боловсрол олгох 49 цэцэрлэгт 7589 хүүхдээ үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%