
Үүнийн нэг нь Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Залуучуудын хөгжлийн” төв юм. Тус төв нь 256.8 мкв талбай, нийт тоног төхөөрөмж бүхий 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд тус төвийг орон нутгийн өмчид шилжүүлэн өгснөөр ийнхүү албан ёсоор нээлтээ хийж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Залуучуудын хөгжлийн төвд ирснээр монголын болон дэлхийн сонгодог зохиол, хувь хүний хөгжил, хүүхдийн зохиол гэх мэт 3600 гаруй сонсдог, уншдаг ном бүхий цахим номын сангаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд тус төвд “Төрийн залуу албан хаагчдын клуб”, Залуу бизнес эрхлэгчдийн “Тулах цэг” клуб, гэрэл зураг сонирхогчдын” Тусгал” клуб үйл ажиллагаагаа явуулахаас гадна гитарын дугуйлан хичээллэх аж.
