ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“СҮРЬЕЭГҮЙ АЙМАГ” НӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-09-03

Монгол улс төдийгүй дэлхий дахины анхаарал татсан асуудлын нэг болох сүрьеэ өвчнийг устгах, тархалтыг бууруулахад  анхан болон дунд шатны шийдвэр гаргагч  нарын мэдлэг хандлагыг сайжруулах,  орон нутгийн олон талт хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэгүй аймаг” уулзалт хэлэлцүүлгийг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжлийн нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Аймгийн ЗДТГ, ЭМГазар хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод, Борнуур, Сүмбэр сумдын Засаг дарга нар, хамтран ажиллагч байгууллага болох БСУГ, ГБХЗХГ, ХХҮГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв орон нутгийн хөгжлийн менежер, Зуунмод сумын багийн засаг дарга, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмч мэргэжилтнүүд нийт 40-өөд хүн оролцов.

Манай аймагт жилд  дунджаар  сүрьеэгийн тохиолдол 110-140  бүртгэгдэж,  өвчлөл  өндөртэй эхний 8 аймгийн тоонд багтдаг юм. Ийм жил бүр  6 сумын иргэдийн дунд  БЗДХ, Сүрьеэ, Бруцеллёз өвчнийг илрүүлэх үзлэг хийж  байгаа бөгөөд өнгөрсөн 2017 онд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэх  үзлэгт  6133  иргэнийг хамруулж, 55 сүрьеэгийн сэжигтэй тохиолдлоос 11 шинэ сүрьеэг илрүүлэн, эмчилгээнд оруулсан байна. Мөн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хандаж, эмчилгээг таслахгүй байх, сүрьеэтэй өвчтний халамж, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг  сэдвээр 11530 хүнийг хамруулсан сургалт сурталчилгааг  зохион байгуулжээ.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ: Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөнд сүрьеэгийн эмнэлгийн өргөтгөлийг 2020 он гэхэд барихаар тусгасан. Мөн ирэх 2019 онд зөөврийн рентген аппаратыг шийдвэрлэнэ.

Сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэдийн 88% нь амьжиргааны түвшин доогуур орлоготой, 60 орчим хувь нь  хөдөөнөөс хотруу шилжсэн, хөдөлгөөнт хүн ам байгааг анхааралдаа авч, өвчнөө   бүрэн төгс эмчлүүлэхэд нь зориулсан нийгмийн халамж, амьжиргаанд үзүүлэх дэмжлэг тусламжийг нэмэгдүүлэх,  хүүхэд,  жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийг эрт илрүүлэх замаар үүсч болох эрсдлээс сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, бусад төрийн байгууллагууд, иргэдийн  оролцоог хангах нь нэн чухал  юм.


Цаашид  бид сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлэх,  өвчтөн  бүрийг   бүрэн төгс эмчлэхэд орон нутгийн Засаг захиргаа, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан, тэдний  оролцоог сайжруулж,   сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай  санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана.  Ингэснээр тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%