Монгол улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 2018 оны “Хариуцлагын жил болгох тухай ” 32 дугаар тогтоол, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого батлах тухай ” 42 дугаар тогтоол, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах” тухай 258 дугаар тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан “Аймгийн ЗДТГазарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 30-наас эхлэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллана. Ажлын хэсэг сумдын ЗДТГазар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаа, үр дүнгийн байдалтай танилцаж зөвлөн туслах ажлыг явуулах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: Дархан-Уул аймаг