ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан хуралдлаа

2014-09-09

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хуралдлаа. Хуралдааныгдүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ удирдан явуулж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 

1. Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай Засаг дарга Д.Бадарсан

2. Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засаг даргын орлогч Л.Амарзаяа

 3. Дүүргийн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тухай Засаг дарга Д.Бадарсан

4. Төсвийн орлого бүрдүүлэх, нэмэгдүүлэх талаар хийж буй ажил, 2014 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засаг дарга Д.Бадарсан

5. Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг Төлөөлөгч Д.Эрдэнэбат нар тус тус хуралд танилцуулсан байна.


Дээрх асуудлуудаар хэлэлцээд ИТХ-ын төлөөлөгчид, Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хороодын саналыг сонсон, тогтоол шийдвэрүүдэд тусган хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Мөн хэлэлцэх асуудалтай холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албаны дарга нар оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%