ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ УРИАН ДОР НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-08-28

               Хүүхдийг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлье уриан дор Дархан сумын  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Дархан сумын багуудын нийгмийн ажилтнуудын хамтарсан уулзалт ярилцлагыг 2018.08.28-ны өдөр Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү уулзалт ярилцлагыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн  хамт олон санаачлан Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хамт олон  дэмжин оролцсон юм.
             Уулзалт ярилцлагад Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд, тухайлбал, ЦГ-ын НХЖХТ-ийн дарга дэд хүрандаа С.Сүхбаатар, зөвлөлийн гишүүн Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Дарьцэцэг, ЦГ-ын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч дэд хурандаа Д.Гэрэлмаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Уранцацрал, ЗЦТ-ын ахлах байцаагч ахмад Б.Өнөрбат, ахлах дэслэгч Л.Нармандах нар оролцлоо.

              Уулзалтыг нээж Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ энэхүү уулзалт ярилцлага хүүхэд багачуудын маань хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хүүхдийг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь  та бидний байнгын анхаарлаа хандуулж байх ажил гэдгийг онцлон тэмдэглэлээ.

                Уулзалт ярилцлагаар бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэх, тэднийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар ЗЦТ-ын ахлах байцаагч ахмад Б.Өнөрбат, ахлах дэслэгч Л.Нармандах нар мэдээлэл хийв. Мөн насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар ЦГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч дэд хурандаа Д.Гэрэлмаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Уранцацрал нар мэдээлэл хийлээ.

                 Хүүхдийг гэмт хэрэг, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цаашид ямар ажлыг зохион байгуулбал илүү үр дүнд хүрэх талаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын нийгмийн ажилтнууд, Дархан сумын багуудын нийгмийн ажилтнуудын санал бодлыг сонсож, холбогдох асуудлуудыг аймаг, сумын Засаг дарга нарт тавьж шийдвэрлүүлэх юм.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%