Манай аймаг мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан орон зайнаас үл хамааран цаг хугацаа, төсөв хөрөнгө хэмнэж “Цахим хурал”-ыг 2017 оноос сумдтайгаа хийж хэвшүүлээд байгаа юм. Аймгийн ЗДТГ-аас мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил сум, байгууллагуудад хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл авах, тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож шийдвэрлэх, зөвлөмж үүрэг чиглэл өгөх зорилгоор 27 сумын төсөвт байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 гаруй хувь, мал аж ахуйн бэлтгэл 40 хувьтай хангагдаад байгаа юм. Хурлын төгсгөлд Аймгийн Засаг дарга 27 сум, байгууллагын удирдлагуудад хандаж өвөлжилтйн бэлтгэл ажил, хадлан тэжээл, ургац хураалт, мал таргалуулалт, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын сахилга хариуцлагыг сайжруулж төрийн үйлчилгээг хэвийн түргэн шуурхай явуулах зэрэг асуудлуудаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.