ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРУУЛЖ БАЙНА

2018-08-25

Аймгийн Засаг даргаас энэ бүрэн эрхийн хугацаанд хүний хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд хүний хөгжлийн суурь үзүүлэлт болсон эрүүл мэндийг хамгаалах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зуунмод сумын ЗДТГ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Аймгийн төвийн 6 багийн 16953 иргэнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх” үзлэг, оношлогоог хийж байна.  Манай аймгийн хувьд нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн оршдог учраас хөдөлгөөнт хүн ам /түр оршин суугч/ ихтэй, халдварт өвчин гарах, өвчлөх эрсдэл өндөр байдаг аж. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмнэлэгийн тусламж үйлчилээг түргэн шуурхай үзүүлэх боломжийг хангах үүднээс тус арга хэмжээг зохион байгуулж байна.

“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх” үзлэг, оношлогоог аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүд хийж байна. Мөн Улаанбаатар хотын “Мед-Аналетик” эмнэлэгийн эмч элэгний В, С вирус илрүүлэх, тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм. Үзлэг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Зүүндэлгэр багийн IV сургуульд, 17-24-ний өдрүүдэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д тус тус явагдах тул та бүхнийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%