Тус сумын бэлчээрийн мониторингийн ажиглалтыг 3 багийн 23 цэгт хийж бэлчээрийн ургамлын ургалтын гарцыг тодорхойлжээ. Сумын цаг уурч С.Цэрэннадмид, газрын даамал Ч.Мөнхгэрэл, 3 багийн Засаг дарга нар уг ажлыг хамтран гүйцэтгэсэн байна.
Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Давааочир нь 2014 оноос эхлэн багтаа малжуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төсөл нь баг дотроо мал цөөнтэй малчдыг дэмжин, малжуулах зорилгоор зохион байгуулагддаг ажил юм. Уг ажлын хүрээнд 2014 онд багийн малчин С.Ариунболд, Ц.Уламбаяр нарыг хамруулсан бол энэ жил тус багийн малчин Б.Түмэнжаргалыг хамруулан ажиллаж байгаа аж.