ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЗҮҮН БҮС-2018” ШАТРЫН УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР СҮХБААТАР АЙМАГ ШАЛГАРЛАА

2018-08-24

Монгол Улсын зургаан удаагийн аварга,Олон улсын шатрын холбооны мастер Ж.Лхагваагийн нэрэмжит “Зүүн бүс-2018” шатрын уламжлалт тэмцээн Дундговь аймагт боллоо. Тэмцээнийг Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Шатрын зүүн бүс, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Дундговь, Дорнод, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь зэрэг найман аймаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүргийн нийт 239 тамирчнаас насанд хүрэгчдийн төрөлд 10 эмэгтэй, 31 эрэгтэй, хүүхдийн 6, 8, 10, 12, 18 насны ангилалд нийт 80 эмэгтэй, 118 эрэгтэй оролцож байгаа аж. Нийт тамирчдаас чансаатай 97 тамирчин, Спортын мастер 2, Спортын дэд мастер 8, Олон улсын шатрын холбооны мастер 2, Фиде мастер 2 тус тус оролцож буйгаараа онцлогтой юм.

“Зүүн бүс-2018” тэмцээнд Сүхбаатар аймгаас Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар, Дэлхийн шатрын холбооны дэд мастер С.Тамир зэрэг 31 тамирчин, Өмнөговь аймгаас Сонирхогчдын дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Халиун, Спортын мастер Г.Оргил, Дэд мастер С.Тэмүүжин зэрэг 26 тамирчин, Төв аймгаас шатрын холбооны тэргүүн Э.Гурванбаатар тэргүүтэй 20 тамирчин, Хэнтий аймгаас Өсвөр үеийн Улсын хошой аварга, дэд мастер, Э.Нямбилэг, дэд мастер Г.Амарсанаа зэрэг 7 тамирчин, Дундговь аймгаас Олон улсын хэмжээний дэд мастер, Зүүн Азийн аваргын медальт н.Билэгсайхан зэрэг 32 тамирчин, Багануур дүүргээс Сурагчдын Ази тивийн аварга Олон улсын шатрын холбооны дэм мастер, Э.Энхжин, А.Очир-Эрдэнэ зэрэг 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээнд багийн дүнгээр Гуравдугаар байранд 17 оноогоор Хэнтий аймаг, Хоёрдугаар байранд 25 онооогоор Багануур дүүрэг, Нэгдүгээр байранд 31 оноогоор Сүхбаатар аймаг тус тус шалгарчээ.
6 насны ангилалд /эрэгтэй/:
1-р байр Ү.Өсөхбаяр /Хэнтий/
2-р байр Б.Төрбаяр /Сүхбаатар/
3-р байр А.Элбэгбаяр /Багануур/

6 насны ангилалд /эмэгтэй/:
1-р байр Б.Ану /Багануур/
2-р байр Э.Гэгээнээ /Сүхбаатар/
3-р байр Г.Мишээл /Багануур/

8 насны ангилалд /эрэгтэй/:
1-р байр Б.Чингүүн /Хэнтий/
2-р байр М.Занданшагай /Өмнөговь/
3-р байр Т.Хэрлэн /Сүхбаатар/

8 насны ангилалд /эмэгтэй/:
1-р байр Г.Энх-Уянга /Багануур/
2-р байр Г.Урангоо /Төв/
3-р байр А.Хулан /Сүхбаатар/

10 насны ангилалд /эрэгтэй/:
1-р байр О.Билэгсайхан /Дундговь/
2-р байр Б.Алдар /Багануур/
3-р байр А.Очир-Эрдэнэ /Багануур/

10 насны ангилалд /эмэгтэй/:
1-р байр А.Оюун-Эрдэнэ /Сүхбаатар/
2-р байр Э.Төгстөгөлдөр /Дорнод/
3-р байр Б.Хулан /Багануур/

12 насны ангилалд /эрэгтэй/:
1-р байр Ч.Эрхэмбаяр /Багануур/
2-р байр Б.Ихбилигт /Хэнтий/
3-р байр М.Болд /Дундговь/

12 насны ангилалд /эмэгтэй/:
1-р байр Н.Сод-Эрдэнэ /Сүхбаатар/
2-р байр Н.Номин /Хэнтий/
3-р байр Б.Номиндалай /Хэнтий/

18 насны ангилалд /эрэгтэй/:
1-р байр Б.Баатарсүрэн /Дорнод/
2-р байр Э.Энх-Од /Сүхбаатар/
3-р байр Г.Бат-Эрдэнэ /Төв/

18 насны ангилалд /эмэгтэй/:
1-р байр Б.Халиун /Өмнөговь/
2-р байр С.Тамир /Сүхбаатар/
3-р байр Д.Анужин /Багануур/

Насанд хүрэгчдийн төрөлд /эрэгтэй/:
1-р байр Г.Оргил /Өмнөговь/
2-р байр Э.Энхнар /Сүхбаатар/
3-р байр Б.Боорчи /Говьсүмбэр/

Насанд хүрэгчдийн төрөлд /эмэгтэй/:
1-р байр Н.Наран-Эрдэнэ /Сүхбаатар/
2-р байр Г.Маралгуа /Говьсүмбэр/
3-р байр Б.Ургамалцэцэг /Налайх/ нар тус тус шаргарлаа.
Түүнчлэн Монгол Улсын зургаан удаагийн аварга,Олон улсын шатрын холбооны мастер Ж.Лхагваагийн нэрэмжит “Зүүн бүс-2018” шатрын уламжлалт тэмцээний шилжин явах тугийг Хэнтий аймгийн баг, тамирчдад гардуулан өгсөнөөр ирэх жилийн зүүн бүсийн аварга шарлгаруулах тэмцээн Хэнтий аймагт болох аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%