Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шинээр хүүхэд элсүүлэх, бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагт нэгэн зэрэг эхэлнэ. Төрийн өмчийн цэцэрлэг бүр шинээр бүртгэсэн 2,3,4,5 настай хүүхдийн судалгааг Боловсрол соёл урлагийн газарт болон иргэдэд ил тод нээлттэй байдлаар мэдээлэх бөгөөд хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу баталгаат лабораториор хуваарьт өдрүүдэд өөр өөрийн цэцэрлэгтээ өгөх ажээ.