ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ ЭХНИЙ 7 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-08-15

                Дархан сумын хэмжээнд 2018 оны 7 дугаар сард 428 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар өссөн дүнтэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 14 болж 51,7 хувиар буурсан байна. Мөн 34 хүн баривчлагдаж, 294 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 146 болж 19,6 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 222 болж 31,4 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 болж 27,7 хувиар тус тус өссөн байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59 болж, 70,2 хувиар буурсан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 106 болж, 63,07 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 145 болж, 1,3 хувиар тус тус өссөн байна. Дархан сумын 2, 4, 15,16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%