ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫГ НӨХӨН ЗАСВАРЛАЖ БАЙНА

2018-08-14

              Энэ жил бороо хур элбэг байсан тул хот доторх авто замд эвдрэл ихээхэн гарсан. Иймд аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж авто замыг нөхөн засварлах ажлыг эхлүүлээд байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-аас нийт 781.75 м.кв талбайг нөхөн засварлаж байгаа бөгөөд Сум дундын шүүхээс Алтны уулзварын 4 зам хүртэл 34.24 м.кв, Алтны уулзвараас Буян зах, 15 дугаар сургуулийн уулзвар хүртэл 85.23 м.кв, Аюулгүйн тойргоос DBS-ын уулзвар хүртэл 172.31 м.кв, Дугуй банк /Төрийн банк/-ны уулзвараас Консулын уулзвар хүртэл 10.32 м.кв, Номин худалдааны төвийн уулзвараас Үйлчилгээний төв, Анагаахын уулзвар, Нэгдсэн эмнэлэг, Аймгийн захиргаа, Комфорт зочид буудлын уулзвар хүртэл 81.29 м.кв, Байгаль Орчны уулзвараас Комфорт зочид буудлын уулзвар хүртэл 15.77 м.кв, Дархан буудлаас ОУХТөв, TEDY /Мобиком/-ын уулзвар хүртэл 25.79 м.кв, Их сургуулийн гудамжны автозамыг Мангиртын уулзвар хүртэл 356.8 м.кв авто замыг тус тус засварлаж байгаа юм.
            Дээрх авто замуудыг нөхөн засварлах ажил цаг агаарын бэрхшээл тулгарахгүй бол 8 дугаар сардаа багтан дуусах талаар холбогдох албаныхан хэлж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%