Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ хамруулах хүсэлтэй иргэдийн хөлд цэцэрлэгүүд дарагддаг. Манай аймгийн тухайд 2018-2019 оны хичээлийн жилд хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдах нарийн тоо гараагүй бөгөөд бүртгэлийг энэ сарын 27,28-ны өдрүүдэд хийх төлөвлөгөөтэй байгаа талаар аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал мэдээлэв. 2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны нийт хүүхэд багачуудын 91.4 хувь хамрагдсан ажээ. Харин энэ хичээлийн жил болон 2019-2020 оны хичээлийн жилд нийт 3 цэцэрлэг ашиглалтад орсноор нийт хамрагдалт 94.3 хувьтай болох судалгаа гарчээ.
Харин Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2000 орчим хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн байна. Бүртгэл өнгөрсөн 5 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд хийгдсэн юм.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалт зөвлөгөөний тухайд энэ сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг аймаг нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөнд бүх мэргэжилтнүүд оролцох болсон мэдээлэл аймгийн БСУГ-аас өгөв.Тус зөвлөгөөнөөр тухайн хичээлийн жилийн зорилго, зорилтоо хэлэлцэн баталдаг ажээ.
Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд ЕБС-д 1023 багш, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 300 багш ажилладаг. Эдгээр багш нар жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө Бага хурлаа хийдэг. Энэ жилийн Багш нарын бага хурал 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно. Бага хурлын дараагаар цэцэрлэгийн бүртгэл хийхээр төлөвлөжээ.