Лүн сумын ЗДТГ-аас санаачлан үндэснийхээ өв уламжлалыг үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах зорилгоор Amway Mongolia компанитай хамтран Айрагны баярын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Лүн сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, нутгийн иргэд, Amway Mongolia компаний удирдлага, ажилчид болон БНСУ-ын зочид төлөөлөгчид оролцсон байна. Айрагны баярын хүрээнд Адуучин тэмцээн, Хурдан их насны морьдын уралдаан, Хүчит бөхийн барилдаан, Дэмбээний наадам тус тус зохион байгуулагджээ.
Энэхүү арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.