Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.08.02-ны хуралдаанаар Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.14 “Хаягжуулалтын тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг үндэслэн Дархан сумын 10 дугаар багийн иргэн Д.Цолмон, 13 дугаар багийн иргэн Х.Болортунгалаг, 14 дүгээр багийн иргэн Д.Батмөнх нарын амины хашаа байшин, 5 дугаар багт байрлалтай иргэн Г.Бадамхандын үйлчилгээний барилга, 9 дүгээр багт байрлалтай “Борбожуу” ХХК-ийн цэцэрлэгийн барилга, 13 дугаар багт байрлалтай иргэн О.Сайнбаярын нийтийн орон сууц, Өргөө багийн иргэн Т.Оюунаагийн үйлдвэрийн барилгад хаяг, дугаар олгох тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн 4 иргэний материалтай танилцан дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням ээлжийн амралттай учир Тэргүүлэгч Н.Болор-Эрдэнэ хурлыг удирдан явууллаа.