ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН 9 ДЭХ УДААГИЙН ФОРУМ ЭРДЭНЭ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2018-07-30

Монгол орон түүх соёлын арвин их өв, баялагтай бөгөөд тэдгээрийг хадгалж хамгаалах талаар томоохон ажлуудыг хийсээр ирсэн. Үндэсний соёлын бодлогын чухал асуудал бол түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг нээн илрүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, уламжлалт соёлыг сурталчлан таниулах цогц үйл ажиллагаа юм. Иймээс бүс нутгийн хөгжил цэцэглэлт, соёлын өвийг хамгаалах, сурталчилах зорилго бүхий “Соёлын өвийг хамгаалах, сурталчилахад Хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт Зүүн хойд Азийн Хурлын дарга нарын 9 дэх удаагийн форумыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор”-т зохион байгуулахаар боллоо. 

Тус форумд Япон улсын Акита, Нигата муж болон Изүмисано хотын ИТХ,  БНСУ-ын Чүнчоннам, Кангвон мужийн ИТХ, ОХУ-ын Хабаровск муж, Приморын хязгаарын ИТХ, БНХАУ-ын Жилинь, Янбянь мужийн ИТХ болон Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Монгол улсын Их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны  яам, БСШУЯамны төлөөлөл, Засаг даргын Тамгын газар, манай аймагтай хил залгаа оршдог аймгууд болон төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга нар оролцох юм. Форумыг зохион байгуулснаар Зүүн хойд Азийн бүс нутгийн гишүүн орнуудын соёлын өвийг хамгаалахад Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдах, түүх соёлын үнэт дурсгалаа “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх боломж бүрдэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%