ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГТ ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2018-07-30

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 97 жил, Төв аймагт харилцаа холбоо, шуудангийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн Баярын хурал Аймгийн Хүүхэд залуучуудын ордонд зохион байуулагдлаа. Баярын хуралд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Аймгийн Холбооны газрын дарга Ц.Оюунчимэг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ний Төв аймаг дахь газрын дарга Н.Дугар, Шуудан үйлчилгээний газрын дарга А.Нямлхагва болон мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн байгууллагуудын ахмадууд, үе үеийн төлөөллүүд оролцлоо.

Манай аймагт 1923 онд “Харилцан нэвтрэх хороо” нэртэйгээр одоогийн Мэдээлэл шуудан харилцаа холбооны эхлэл тавигдаж байсан бөгөөд өнөөдөр Төв аймаг орчин үеийн техникийн дэвшил болох тоон системд бүрэн шилжиж, үүрэн  телефоны хөдөлгөөнт холбооны сүлжээг бүх сумдад нэвтрүүлж, ихэнх сумд шилэн кабельд холбогдон өндөр хурдны интернэт ашигладаг болсон зэрэг нь харилцаа холбоо, шуудангийн салбар өдрөөс өдөрт хөгжин тэлсээр байгаагийн тод илрэл юм. Баярын хурлын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Засгийн газрын болон салбарын тэргүүн, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.  

Мөн Төв аймагт харилцаа холбоо, шуудангийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд салбарын байгууллагуудын дунд “Спортын IV төрөлт тэмцээн”-ийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан  юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%