ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хурал хуралдлаа

2018-07-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хурал 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Аюулгүй Өмнөговь" зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, тогтоолыг хүчингүй болгож, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн 2018 оны хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлантай танилцаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж, хэрэгжилт нь 100 хувь хангагдаж, үйл ажиллагаа нь тогтмолжсон 60 тогтоолыг хяналтаас хаслаа.     

Аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өргөжүүлэх болон шинээр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, техник эдийн засгийн үндэслэлийн дагуу байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, менежментийг хариуцан хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг цогцоор нь эрхлэн явуулах төслийг зарлан, сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталлаа.

Мөн Хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэж Монгол Улсын 2017 оны шилдэг холбоогоор шалгарсан “Галбын хүлэг уяачдын холбоо”-ны 20 жилийн ойн хязаалан, шүдлэн, дааган насны хурдан морины уралдааныг аймгийн баяр наадмын жишигт тооцох уралдаан болгож 2018 оны 08 дугаар сард Ханбогд суманд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Иргэдийг төрийн шагналд тодорхойлж, аймгийн шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцэж Өмнөговь аймгийн дээд шагнал “Батмөнх даян цэцэн хааны нэрэмжит шагнал”-аар аймгийн хөгжил цэцэглэлт, эдийн засгийн салбарт бодит хувь нэмэр оруулан шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж, хүүхэд залуучуудын сурч боловсрох, хөгжих, ая тухтай амьдрах орчинг цогцолбороор нь бүрдүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэлж “Энержи Ресурс” ХХК-ийг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, “Энержи Ресурс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Жамбалжамцын Оджаргал, гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл нарыг шагналаа.

Мөн Орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, судлах, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%