2018 оны эхний хагас жилийн ажлын үр дүн, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, урианы жилийн ажлын үр дүн, төсвийн гүйцэтгэл, орлого зарлагаа тооцох, сум орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц, үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, урин дулааны цагт бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусгах тал дээр анхаарах, орон нутгийн хөгжлийг хангах, нийгмийн салбаруудынхаа /эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэх мэт/ материаллаг бааз, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах зэрэг асуудлаар цахим хурал хийлээ.
Шуурхай цахим хурлаар Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал:
Урин дулааны цаг болж аялал зугаалга ихсэж буй энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос ханган ажиллах, бороо хур элбэгтэй байгаа үед болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар онцгойлон анхаарууллаа.
Мөн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 16-наас эхлэн авч эхэлсэн бөгөөд сумдын санхүүгийн албаны дарга нар, сумын төсвийн байгууллагын нягтлан бодогч нар санхүүгийн тайлангаа хуваарийн дагуу хугацаанд нь багтаан /8 дугаар сарын 1 хүртэл/ ирүүлэх, энэ жил сангийн яамнаас орон нутгийн төсвийн зарлага, дутагдаж байгаа зардалд анхаарах, Засаг даргын нөөц сангийн судалгааг энэ жил шинээр авч байгаа бөгөөд маягтын дагуу ирүүлэх, 2019 оноос эхлэн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардлыг орон нутгийн төсөв рүү шилжүүлэхээр болсон талаар болон түүнчлэн сургууль цэцэрлэгийн их засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх тал дээр анхаарах, сургууль цэцэрлэгийн хамран сургалтын асуудал, мэргэжлийн багшийн хангалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, өнгөрсөн онд “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” Аймгийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны бүх эмэгтэйчүүдээ 8 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулах, мөн 0-5 насны бүх хүүхдийг хамруулахаар тусгагдсаны дагуу үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгсөн юм.
“Соёлын биет бус өвийн анхдугаар наадам”-ын 2 дугаар шатанд сум тус бүрээс шалгарсан 25 өвлөн уламжлагчийг Зуунмод суманд бэлтгэл хангуулах бөгөөд улсын хэмжээнд аймгийнхаа нэрийг гаргах хариуцлагатай наадам учраас эдгээр хүмүүсийн бэлтгэлийн явцын зардалд туслахад сумдын удирдлагуудын зүгээс анхаарах, мөн 7 дугаар сарын 22-нд зохион байгуулагдах “Төв түмний цэнгэл” баяр наадмын удирдамжийн дагуу сум болгон нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар баяр наадамдаа идэвхитэй, аюулгүй байдлаа хангаж оролцох талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.