ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ҮЕРИЙН УЛМААС ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2018-07-18

Ойрын өдрүүдэд хур бороо элбэгшиж, хүчтэй аадар бороо орсны улмаас Борнуур,  Зуунмод сумдад үерийн аюул тулгарсантай холбогдуулан Аймгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүд тухайн сумдад ажиллаж үүссэн нөхцөл байдалтай танилцан үүрэг чиглэл өглөө.

Сүүлийн өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Борнуур сумын төвийн гол зорчих хэсгийн гүүрний завсарын тулгуур хазайсан, дам нуруу хотойлтонд орсон байдалтай байсан бөгөөд мөн сумын төв дундуур тавигдсан замын ус зайлуулах хоолойны хэсэг нарийссан, 530 метр авто замын хучилт, брожур урссан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн бөгөөд сумын 70 гаруй айл өрх усанд автсан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цайны газар, талхны цех, цагдаагийн кабон усанд автсан, дэлгүүрийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, гүний худаг, бохирын шугам зэрэгт ноцтой хүндрэл үүссэн бөгөөд үерийн үеэр сум орон нутгийн болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн зэрэг нийт 92 хүн 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Мөн Зуунмод суманд 40 өрх усанд автсан, зам, замын байгууламж, үерийн ус зайлуулах байгууламж эвдэрсэн нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга сумдын онцгой комиссын албаныхантай Зуунмод сум болон Борнуур суманд газар дээр нь уулзаж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах сэргээн босгох ажлын эрчимжүүлэх, нэн тэргүүнд Борнуур суманд түр замын асуудлыг шийдвэрлэх, Зуунмод суманд үүссэн далан шуудууны эвдрэл гэмтлийг засварлах үүрэг чиглэлийг өгсөн бөгөөд энэ дагуу  Аймгийн онцгой комисс хуралдаж сумдад үүсээд буй гамшгийн аюулын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэлийг өгсөн юм.

Цаашид Борнуур, Зуунмод сумдад тохиолдсон үерийн улмаас хохирсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хохиролын хэмжээг тогтоон, шийдвэрлэхээр болсон юм. Мөн үерийн улмаас урсгал дагуу хог төвлөрч, айлуудын жорлон хальснаас үүдэн халдварт өвчин гарах эрсдэл тулгарч байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж  110 гаруй өрх, 5  худаг, цайны газар, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, ногоон талбай зэрэг газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%