ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН СОЁРХОЛТ Г.ГОМБОСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

2018-07-10

Аймгийн ИТХ-ын хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаар тогтоолоор төрөлх аймгийнхаа түүхт 95 жилийн ойтой хамтатган Бүрэн сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ хүрээнд түүний амьдрал, уран бүтээлийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд уулзалтад Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван нар оролцож энгүй авьяасын ундарга болсон эрхэм хүнийг дурсан, сэтгэлдээ тодрох дурсамжаа эргэн санан, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Энэхүү эрдэм чадал, авьяас билэг хосолсон жүжигчин маань арван гуравхан насандаа төмрийн лантуучин хийж ажил хөдөлмөрийнхөө гарааг Бүрэн сумаасаа  эхэлж худгийн моторчин, жолоочоор ажиллаж байжээ. Тэрээр 1942 оны долоон сард театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг  Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан байдаг. Түүнчлэн “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан” , “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.  Жолоочоос жүжигчин болсон Г.Гомбосүрэн гуайд нэг л өдөр өвлийн өвгөн болох хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг ногджээ. Тэр цагаас хойш 60 гаруй жил харшийн сүлд модны наадмын гол төлөөлөгч сахалтай, цагаан таягтай өвлийн өвгөний дүрийг бүтээсэн бөгөөд энэ л дүрээрээ бидний сэтгэл зүрхэнд үлдсэн билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%