ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯН СУМАНД БАЙГУУЛАГДАХ “МАХ БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР”-ИЙН ШАВЫГ ТАВИЛАА

2018-07-07

Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосонтой холбогдуулан аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ -ТӨВ АЙМАГ” хөрөнгө оруулагчдын чуулганыг өнгөрсөн 5 дугаар сард Зуунмод хотноо зохион байгуулсан. Энэхүү чуулганы үр дүнд, УИХ-ын дарга М.Энхболдын санаачилсан “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баян сумын нутагт байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан техник технологид суурилсан, жилдээ нэг сая хонин толгой мал нядлах, боловсруулах хүчин чадал бүхий “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр”-ийг байгуулахаар өнөөдөр шавыг тавилаа.

Үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, “Төв-Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын захирал А.Идэрпүрэв, Өвөр Монголын “Ай Жю И” группын ТУЗөвлөлийн дарга Ма Юан Пэн, “Төв Жиу Ей” мал тариалангийн био шинжлэх ухаан техник ХХК-ний Ерөнхий захирал Ши Тай Пин тэргүүтэй албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Тус “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр” нь малын гаралтай түүхий эдийг /мах, арьс шир, цус, яс, дотор гэдэс, ялгадас/ бүрэн боловсруулах бөгөөд энэ оноос эхлэн 3,5 жилийн хугацаанд ашиглалтад оруулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, малчдаас малыг зах зээлийн үнээс өндөр үнээр тогтвортой худалдан авч байхаар гэрээнд тусгагдсан байна.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр”-ийн нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү үйлдвэр бол 100% гадны хөрөнгө оруулалттай биш Төв аймагчууд тус үйлдвэрийн 30%-ийг эзэмших, түүнээс хувь хүртэх гэрээ байгуулсан нь онцлог юм” гэдгийг онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%