Ээлжит Есдүгээр хуралдаанаар
1.Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
2.Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авахад санал уламжлах, аймгийн тусгай хэрэгцээнд авах газрын шийдвэрийн төсөл батлах тухай
3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх онуудад баталсан зарим тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж нийт 10 тогтоол баталлаа.
Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай аймгийн Засаг даргын мэдээлэл, тус төсвийн гүйцэтгэлд Төв аймаг дахь Төрийн Аудитын газраас хийсэн дүгнэлт болон Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтүүдийг тус тус хэлэлцээд "Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай" , "Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэл батлах тухай" тогтоолуудыг батлав.
Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авахад санал уламжлах, аймгийн тусгай хэрэгцээнд газрыг авах шийдвэрийн төсөл боловсруулсан талаарх аймгийн Засаг даргын мэдээлэл тус асуудал шийдвэрийн төслүүдэд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Хэмжилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай", "Майдар хотын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсэхэд санал өгөх тухай", "Туул голын сав газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай", "Бичил уурхайн зориулалтаар газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай" зэрэг тогтоолуудыг батлав.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх онуудад баталсан зарим тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан тухай аймгийн Засаг даргын мэдээлэл, тухайн асуудал болон хуралдаанаас батлагдан гарах шийдвэрийн төслүүдэд Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналтын хорооны дүгнэлтийг хэлэлцээд "Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай", "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай", "Үл хөдлөх хөрөнгийн татвар татварын хувь хэмжээ тогтоох тухай", "Орон нутгийн авто зам, замын байгууламж ашиглаж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн журам батлах тухай" зэрэг тогтоолуудыг баталлаа.