БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/367 тоот захирамжийн үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”-ын шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Тус наадамд 26 сумаас шалгарсан 5 ай савын 179 өвлөн уламжлагч оролцсон ба хамгийн өндөр настай өвлөн уламжлагч Бүрэн сумын уугуул С.Дэжидмаа байв.
Мөн Аймгийн музейн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/08 тоот тушаалыг үндэслэн Мөнх-Алдарын талбайд 22 сумын 70 өвлөн уламжлагчийн 743 бүтээлийг дэлгэн тус наадмын уламжлалт гар урлалын төрлийн шалгаруулалтыг зохион байгуулсан юм.
Их наамын уламжлалт гар урлалын төрөлд Алтанбулаг, Баян, Өндөрширээт, Мөнгөнморьт, Зуунмод сумын өвлөн уламжлагчид, Монгол ардын уртын дуу, богино дуу, ардын хөгжим, жороо үг, монгол бүжгийн төрөлд Аргалант, Баянцагаан, Батсүмбэр, Бүрэн, Борнуур, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сүмбэр, Цээл, Эрдэнэсант, Зуунмод сумдын нийт 20 өвлөн уламжлагчид шалгарч “Батламж”-аа гардсан бөгөөд тэд 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Соёлын биет бус өвийн их наадам”-ын 3 дугаар шатны шалгаруулалтад орон нутгаа төлөөлөн оролцоно.
Уг наадмын хөндлөнгийн шинжээчээр ЮНЕСКО-ийн нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн захирал Д.Пүрэвжав, шүүгчээр МУ-ын УГЗ, Профессор Ш.Аюуш, МУГЖ Д.Дуламсүрэн, Аймгийн Урлагийн Ажилтны холбооны Төв аймаг дахь холбооны тэргүүн С.Цэенням, Монгол туургатан Театрын бүжгийн багш Монгол улсын СТА С. Төмөртогоо, “Алтан язгуур өв төв” НҮТББ-ын тэргүүн С. Алтанбаяр нар ажилласан юм.