ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ZUUNMOD CUP-2018” ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ШШГГАЗАР МАНЛАЙЛЛАА

2018-07-07

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Төв аймгийн залуус” ТББ, “Төв аймгийн Хөлбөмбөгийн холбоо” НҮТББ-тай хамтран хүүхэд залуусыг хөл бөмбөгийн спортыг сонирхож, хичээллэдэг болоход дэмжих, тэдний бие бялдар, оюун санааны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, тоглогчдын ур чадварыг сайжруулах, аймаг сумын шигшээ багуудыг хамруулан спортын шударга өрсөлдөөн бий болгохын зэрэгцээ аймаг, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмжих, нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор “ZUUNMOD CUP-2018  хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод хотноо амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд “Дөл”, “Монгол даатгал”, “Ахмадын золбоо”, “Мазаалай”, “Төв Капитрон”, “Төв нэмэх”, “ШШГГазар” гэсэн 7 баг өрсөлдсөн бөгөөд 2017 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүрэл медальт “Мазаалай” үндэсний дээд лигийн “ATHLETIC 220” багийн баг тамирчид оролцож үзүүлэх тоглолт үзүүлэн, “ZUUNMOD CUP-2018”  хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа 7 багийн шилдэг тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм.“ZUUNMOD CUP-2018  тэмцээний алтан медаль, цомын эзнээр“ШШГГазар”-ын баг тамирчид, мөнгөн медалийг “Монгол даатгал” багийн тамирчид, хүрэл медалийг “Ахмадын золбоо” баг тус тус хүртсэн бөгөөд “Шилдэг тоглогч”-оор “Төв нэмэх” багийн тамирчин Ч.Ариунболд, “Монгол даатгал” багийн тамирчин  О.Эрхэмбаатар, “Ахмадын золбоо” багийн тамирчин М.Батбаяр нар тус тус шалгарсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%