Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 382 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23,6 хувиар, баривчлагдсан хүний тоо 86 болж, 2.2 дахин өссөн дүнтэй байна. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2237 болж, 1 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 16 болж 52,9 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 120 болж 21,2 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 206 болж 32,9 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 21 болж 23,5 хувиар тус тус өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 болж, 52,3 хувиар буурсан харин гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 90 болж, 76,4 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 137 болж, 10,4 хувиар тус тус өссөн байна. Дархан сумын 2, 4, 8, 12, 13 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан, харин 1, 3, 5, 6, 7, 9, 10, 11, 14, 15, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.