ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО

2018-07-05

                 Дархан-Уул аймгийн Хонгор сумын 22.3 га талбайд Малын удмын сангийн үндэсний цогцолборыг энэ сарын 03-ны өдөр ашиглалтад орууллаа. ХХААХЯамны харьяа Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах зорилгоор цогцолборыг барьсан байна. 2016 оны сонгуульд аймгийн Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн “Дарханы хөгжил-Бидний ирээдүй” 9 эрдэнийн мөрийн хөтөлбөрт Малын удмын сангийн үндэсний цогцолборыг ашиглалтанд оруулна хэмээн тусгасаны дагуу УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд дээрх цогцолборын төсвийг улсын төсөвт тусгуулан ажилласанаар 2014-2016 оны хооронд царцаагдаад байсан барилгын ажил урагшилж ийнхүү ашиглалтанд ороод байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутгийг түшиглэн Дархан-Уул аймгийн Хонгор суманд Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулсан нь бусад аймаг, сумдын малчид, фермерүүд, хэрэглэгчдэд ойртуулсан чухал шийдвэр гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцлов.

                Ийнхүү манай аймаг олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр, угсааг нь сайжруулах, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, том хэмжээний анхны цогцолбор байгууламжтай боллоо. Энд манай эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүд үйлдвэрлэл, туршилт явуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу бэлтгэн зах зээлд борлуулах боломж нээгдэж буй талаар албаныхан хэлж байна. Засгийн газрын 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү цогцолбор нь хөврөл шилжүүлэн суулгах иж бүрэн лабораториудаас гадна малын генийн санг хадгалах зориулалтын агуулах, тэжээл боловсруулах цех, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах газар, тэжээл, бордооны хэсэг, сургалт судалгааны байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн цэг зэрэг 16 барилга байгууламжаас бүрджээ. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “НАБСАН” ХХК, “Саруул харгуй” ХХК-иуд ажилласан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%