БНСУ-ын Инчоны Үндэсний их сургуулийн Профессор Kim, Dong Won-оор удирдуулсан оюутнууд “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ гудамж-3” төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн нийт 20 цагийн сайн дурын ажил хийж байна.
Энэ үеэр Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням болон 15 дугаар багийн ИНХ-ын дарга Ү.Нарангэрэл нар Дархан хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж тэдний цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт өрнүүн их амжилтыг ерөөсөн юм.